Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ноос 86 өрхийн эрүүл мэндийн төв болон заасан 18 цэгт коронавируст халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдана.

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд шинжилгээ өгнө.

Шинжилгээнийхээ хариуг өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авна.