Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болж, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийлээ. 

Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болох валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэн хэмээн тайлбарлажээ.

Улаанбаатар хотын хэрэглэгчийн,1 литр усны тарифыг 

✔ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр,

✔ бохир ус 11 мөнгөөр, 

✔аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр,

✔бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлжээ.

Шинэчлэгдсэн үнэ тарифыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх юм.

Налайх дүүргийн хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10  мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр болсон байна.