УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүд буюу 16 сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсээ танилцууллаа. Тэднээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн С.Энхболдын танилцуулгыг онцлон хүргэе. 

Сэрээжавын Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай. 

  • 1995 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 22 дугаар сургууль 
  • 2000 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр 
  • 2004-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг тус тус төгссөн. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 

Ажилласан туршлага:

  • 2007-2019 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга
  • 2019 оноос хойш Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байна.
  • Эрүүл мэндийн салбарт 13 жил ажилласан.


С.Энхболдын хөрөнгө, орлогын мэдүүлэг

Өөрийн орлого: 50 сая 758 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 5 сая 884 мянга

Орон сууц, барилга байгууламж: Нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2

Тээврийн хэрэгсэл: 98 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Landcruiser- 1

Мал, аж ахуй: 10 сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэх сайн үүлдрийн үхэр 10, Хонь-30, 

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 20 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 113 сая 525 мянган төгрөг

  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 320 сая төгрөгийн авлагатай

Анх авсан зээлийн хэмжээ: 70 сая төгрөг

Эрх, Патент, тусгай зөвшөөрөлЭрх-0

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: