"Эрдэнэс-Тавантолгой” ХК өчигдөр албан ёсоор 2018 оны цэвэр ашгаас 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй байх ТУЗ-ийн шийдвэр гаргасан билээ. Шийдвэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэмээн тайлбарласан.

Өнөөдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж буй. Төрийн өмчийн оролцоотой уг компанид Монголын 2,5 сая иргэний төлөөлөл буюу ТУЗ-д ямар хүмүүс суудаг вэ гэдэг нь сонирхол татна. Нөгөө талаасаа Эрдэнэс тавантолгой 2.5 сая иргэн 530 гаруй ААН хувьцааг нь эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн өмнө хариуцлага хүлээгээд явах ёстой. Гэтэл өөрөө ТУЗ-ийн гишүүн болчихсон нь компанийн сайн засаглалын зарчмыг дагаж мөрдөхгүй байгааг харуулдаг талаар Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяр онцлон ярьж байсан ч удаатай. 

Юутай ч "Эрдэнэс-Тавантолгой” ХК ТУЗ-д багтаж байгаа хүмүүсийг танилцуулж байна.

"ЭТТ" ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар доорх бүрэлдэхүүнтэй сонгон баталж хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор албан ёсоор томилсон байдаг. Сонирхуулахад Компанийн тухай хуульд зааснаар биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид учруулах хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий.

Төрийг төлөөлж,

Г.Нандинжаргал (УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

У.Бямбасүрэн (Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга)

С.Наранцогт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Р.Мэргэн (ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч)

Н.Баярчимэг (УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга)

Ц.Баяр-Эрдэнэ (Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга)

Б.Ганхуяг (”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал)

Хараат бус гишүүнээр,

Ц.Ганболд (Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга)

Х.Болор-Эрдэнэ (”Монголросцветмет” компанийн захирал асан)

Р.Бурмаа (УИХ-ын гишүүн асан)

П.Өлзийнаран (Уул уурхайн инженер, эдийн засагч) \