Нийслэлийн дүүрэг бүрт өнөөдрөөс коронавирусийн шинжилгээний 2-3 цэг байгуулж, иргэдээс шинжилгээ авна. 

Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. 

Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоох цэгт үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

Шинжилгээний төвүүдийн  байршлыг хүргэж байна.

Баянгол:

  • 20 дугаар сургууль
  • 13 дугаар сургууль

Баянзүрх: 

  • 69 дугаар сургууль /Шавь цогцолбор/ 
  • 48 дугаар сургууль 
  • 84 дугаар сургууль 

Сонгинохайрхан: 

  • 62 дугаар сургууль
  • 36 дугаар сургууль
  • 67 дугаар сургууль

Сүхбаатар:

  • 3 дугаар сургууль
  • 58 дугаар сургууль

Хан-Уул: 

  • 18 дугаар сургууль
  • 34 дугаар сургууль

Чингэлтэй: 

  • 39 дугаар сургууль
  • 50 дугаар сургууль

Багануур:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

  • Амбулаторийн хуучин байр

Багахангай:

  • Эрүүл мэндийн төв