Дубай хотод байрладаг дэлхийн цорын ганц долоон одтой зочид буудал болох Бурж Аль Араб буудлаар үйлчлүүлсэн 50 тусгай үйлчлүүлэгчдэд 17 сая доллар буюу дэлхийн хамгийн үнэтэй туфлийг харах боломжийг олгожээ. 

Уг туфль "Passion Diamond Shoes" нэртэйгээр танилцуулагдсан байна. Дэлхийн хамгийн үнэтэй хос туфль нь 236 очир эрдэнэ, 15 карат бүхий 2 алмазаар чимж, алтаар хийжээ. 

Энэ загвар 36 размертай бөгөөд 17 сая доллараар туфль авахаас татгалзахгүй хэн бүхэнд өөрийн размераар захиалж хийлгэж болох юм. Гэхдээ мэдээж та туфлийн төлбөрийг бүрэн төлсөнөөр захиалга баталгаажих аж.