Улсын онцгой комисс, Засгийн шийдвэрээр энэ сарын 01-нээс боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын тушаалаар “Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг баталлаа. 

Тус түр журмаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Журам Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.


Журамд тусгасан онцлох заалтуудыг хүргэж байна.

- Түр тусгаарлах өрөө бэлтгэх, анхны тусламж үзүүлэх хайрцаг, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах,

- Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өдөрт 2-оос доошгүй удаа буюу ажил эхлэхийн өмнө болон дараа чийгтэй цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх, бодисын уусмалаар дээрээс доош, гаднаас дотогш, цэврээс бохир чиглэлд арчих эсхүл шүрших,

- Ажлын байранд салхивчийг 2 цаг тутамд 10-15 минутын хугацаатай онгойлгож, агаар сэлгэх,

- Халдвараас сэргийлэх хяналтыг тогтмол тавьж, бүртгэл хөтлөх,

- Ажичдыг ажлын байранд нэвтрэхэд биеийн халууныг хэмжиж, тэмдэглэл хөтлөх, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад нэн даруй мэдээлж, түр тусгаарлах

- Хогоо төрөлжүүлэн хаяж, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх,

- Ажлын байранд гар халдваргүйжүүлэгч хүрэлцээтэй байршуулах,

- Ажилчдыг шаардлагатай тохиолдолд ээлжээр сэлгэн ажиллуулах

- Ажлын байранд дарамт, стресс үүсгэхгүй байх,

- Халдвар хамгааллын дэглэм сахиагүй ажилчдыг ажиллуулахыг хориглоно.

- Ажилтан хооронд 1-1.5 метрийн зайд харьцана.

- Ажлын байранд иргэдийг зөвшөөрөлгүй оруулахыг хориглоно.


“Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг бүрэн эхээрээ:


Эх сурвалж: ОБЕГ