Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, Л.Цэдэвсүрэнг Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон.

Шинэ сайд Л.Цэдэвсүрэнгийн танилцуулгыг хүргэж байна.

Лхагвын Цэдэвсүрэн нь 1967  онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 

1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал 

1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 

1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 

1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 

2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 

2004-2017 онд БСШУСЯамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,  

2019-2020 онд БСШУСЯамны  Хуулийн хэлтсийн дарга, 

2020 оноос одоог хүртэл БСШУСЯамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.


Хөрөнгө, орлогын мэдүүлэг

Өөрийн орлого: 22 сая 710 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 0

Орон сууц, барилга байгууламж: Нийт 110 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1,

Тээврийн хэрэгсэл: 0

Мал, аж ахуй: 0

Газар: 5 сая төгрөгөөр үнэлэгдэх Эзэмших-га-2

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 3 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 79 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 2 сая төгрөг