Холливуудын одуудаас дутахааргүй тансаг амьдралын хэмнэлтэй баян азиудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд тэд инстаграм хуудсанд “нөлөөлөгч” нар юм. Хятадын засгийн газраас эдгээр баячуудыг телевизийн реалити шоунд оролцохыг хориглосон байна. 

Яагаад гэвэл тэд баян тансаг байдлыг олон нийтэд хэт их сурталчилахаас болгоомжилдог аж. Хятадад тэднийг “баячуудын хоёр дахь үе” хэмээн томьёолдог. Та бүхэнд жинхэнэ “Crazy Rich Asian” жагсаалтад багтсан дараах залуу үеийнхнийг танилцуулж байна.

1. Wang Sicong


Тэрээр Хятадын тэрбумтаны үе удам юм. Түүний аав болох Ван Жиалин нь Хятадын тэргүүн баян ба нийт хөрөнгө нь 30 тэрбум доллар. Ван Сиконы аав нь үл хөдлөх хөрөнгийн Далянь Ванда группын үүсгэн байгуулагч юм. Тэрээр дэлхийн хамгийн том кино театр оператор, мөн Испанийн хөлбөмбөгийн клуб Атлетико Мадридын 20 хувийг эзэмшдэг. 29 настай тэрээр Хятадын сошиал медиад аль хэзээний од болжээ.




2. Dorothy Wang

 

Дороти Вангийн аав нь Хятадын тэрбумтан Рожер Ван бөгөөд 3.5 тэрбум долларын хөрөнгөтэй. Вангийн аав нь үл хөдлөх хөрөнгийн компани болох "Голден Ийгл Интернэйшнл"-ийг эзэмшдэг. Тэр бусад баян чинээлэг хүмүүстэй адил инстаграмаар дамжин олон нийтэд алдартай болсон. Тэрээр хувийн онгоц хөлслөн, Hermes Kelly and Berkins-ийн цуглуулгаа харуулан, баян найзуудтайгаа зугаацаж байгаагаа инстаграм хуудсандаа оруулдаг. Beverly Hills-ийн "RichKids" цувралд оролцсон ба баян найзуудынхаа хамтаар аавынхаа барилгын нээлтэд оролцох үеэр хаалттай байсан дэлгүүрийг ажиллуулан сюрприз барьсан юм. Тэр өөрийн нэрийн оргилуун дарс, үнэт эдлэлийн брэндтэй.




3. Kim Lim



Ким Лим нь Сингапурын Питер Лимийн охин бөгөөд түүний 2.1 тэрбум долларын  хөрөнгийн залгамжлагч юм. Түүний аав нь бизнесийн магнат бөгөөд олон хөрөнгө оруулалттай ба Испаний Ла Лига клубын Валенсия-гийн 82.3 хувийг эзэмшдгээрээ алдартай. Сонирхолтой нь Лим ихэвчлэн Криштиану Роналду, Дэвид Бекхэм, К-поп од Ли Сьюнг Ри зэрэг алдартнуудтай цагийг өнгөрөөдөг. 




4. Ezra William



Уильям нь Нью-Йоркод суурилсан Индонезийн дээд зиндааны нэгэн юм. Нью-Йоркийн их сургуулийн төгсөгч нь загварын ховор нандин цуглуулгатай. Загварын фен нь Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд байнга уригдан оролцдог.

Нью-Йоркийн нийгмийн хүрээний Snap Pack-ын гишүүн бөгөөд Эндрю Уоррен, Тиффани Трамп, Гаиа Матисс зэрэг алдартнуудтай холбоотой байдаг. Уильям Хилтон эгч дүүстэй найзууд бөгөөд Nicky Hilton-Rothschild-ийн хуриманд уригдсан байна.




5. Chryseis Tan

 

Анх харахад Крисиэс нь ердийн охин шиг харагдаж магадгүй. Түүний инстаграмыг гүйлгэн үзвэл дэлгүүр хэсэх, аялах, хоолны зургууд харагдах ч ойртон харвал Birkin цүнх, Beluga түрсийг онцгойлдогийг мэдэх болно.

Берала Группын үүсгэн байгуулагч Тан Шри Винсент Танын өв залгамжлагч нь 820 сая долларын өв залгамжлагч  бөгөөд Наза Групын үндэслэн байгуулагчийн хүүтэй сүй тавьжээ. Малайзын хамгийн баян гэр бүлүүдийн хоёр өв залгамжлагчдын хувьд тэдний хурим ямар болохыг хүмүүс аль хэдийнээ таамаглаж байгаа  аж.



Эх сурвалж: https://www.townandcountry.ph