Короновирусийн цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хориог энэ сарын 23-наас сулруулсан. Ингэснээр тодорхой 5 чиглэлээс бусад ААН-үүд халдвараас сэргийлэх түр журам мөрдөн үйл ажиллагаагаа шат дараатай нээж байна. 

Үүнтэй холбоотойгоор таны амралтын өдөрт зориулж өнөөдрийн байдлаар нээгдээд буй үзвэр, үйлчилгээнүүдийг болон ойрын хугацаанд тавигдах тоглолтуудыг танилцуулж байна.


Ажиллаж буй кино театрууд: 

- "Өргөө" кино театр /Гарч буй кинонуудыг харах болон тасалбар захиалах бол ЭНД дарна уу/

- "Тэнгис" кино театр /Гарч буй кинонуудыг харах болон тасалбар захиалах бол ЭНД дарна уу/

- "Гэгээнтэн" кино театр /Гарч буй кинонуудыг харах болон тасалбар захиалах бол ЭНД дарна уу/

- "Prime Cineplex" кино театр /Гарч буй кинонуудыг харах болон тасалбар захиалах бол ЭНД дарна уу/


Амьтны хүрээлэн:

- "Хүннү молл" төвийн дэргэдэх "Харилцааны Зоо парк" ажиллаж эхэлжээ.

- "Улаанбаатар Zoo and aquarium" хоёрдугаар сарын 27-нд нээгдэнэ. 


Үйл ажиллагаагаа нээсэн музей: 

- "Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей" 

- "Улаанбаатар төмөр замын түүхийн музей" 

- "Чойжин ламын сүм музей" 

- "Жуковын музей"

- "Оюун ухааны Олон улсын музей" 

- "Улаанбаатар хотын музей" 

-  "Монголын Үндэсний музей" 

Гуравдугаар сарын 01-ээс нээх музей:

- "Монгол цэргийн музей" 

- "Монголын театрын музей" 


Бусад тоглолт, үзвэрүүд

- Улсын драмын эрдмийн театр тайзнаа дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжиг дахин амилах нь ээ. Тоглолт гуравдугаар сарын 04-нөөс эхлэх ба тоглолтын хуваарь, тасалбарын борлуулалтын талаар эндээс харах боломжтой. 


- Эмоци продакшн “Best of Эмоци” тоглолтоо үргэлжлүүлэн тоглоно. Хөл хорио тогтоохоос өмнө тэд уг тоглолтоо тайзнаа тоглож байсан юм.  Гуравдугаар сарын 04-нөөс эхлэн СТӨ-ний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглоно.


- "UB Comedy" клубын комедиан залуус энэ сарын 26, 27-нд нээлтийн тоглолтоо эхлүүлж байна.


- "Comedy lab" мөн адил энэ сарын 26, 27-нд 20.00 цагаас нээлтийн тоглолтуудаа зохион байгуулна. 


- "АЛЬФА" театрт "Фауст" постдрамын жүжиг гуравдугаар сарын 5-наас эхлэн тоглогдоно.