Аймгуудын баяр наадмын болон хурдан морины бүсийн уралдааны хуваарийг баталлаа.

✔Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд

✔Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,

✔Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

✔Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

✔Төв аймгийнх долдугаар сарын 8-10

✔Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10

✔Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.


Хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарь

Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.