Удахгүй хөхөө өвлийн хүйтэн дуусч, хаврын улирал айлчлан ирнэ. Урин дулаан цагаар өнгө өнгийн цэцэгс алаглан ургадаг шиг хүмүүсийн хувцаслалт ч илүү гэгээтэй, өнгөлөг болдог. 

Энэ удаа бид загварын чиг хандлагаас хоцордоггүй хэн бүхэнд 2021 оны тренд өнгүүдийг танилцуулж байна. Өнгөрөгч оныг цар тахлаас улбаалан дэлхий нийтээр хэцүүхэн өнгөрөөсөн хэдий ч загварын дизайнерууд маань ирээдүйг илүү гэгээлгээр харж, энэ оны загварын чиг хандлагад илүү гэрэлтэй, тод өнгүүдийг оруулжээ. 


1. Нарлаг шар

 Нөхөрсөг шар өнгө нь дизайнеруудын ирээдүйд итгэх итгэлийг тусгасан төдийгүй нарлаг өдрүүд бидэнд ирж байгааг сануулан баяр хөөр нэмж байна.


2. Тэнгэрийн цэнхэр 

Зуны үүлгүй өдрийг санагдуулам тэнгэрийн цэнхэр өнгө нь чөлөөт хувцаслалт болон энгийн загварт цэвэр агаар амьсгалуулав. 

   


3. Хулуун улбар шар 

2021 оны хаврын загварын хамгийн гайхалтай өнгө нь хулуун улбар шар юм. Учир нь намрын уг өнгө нь хаврын онцлог шинжийг агуулсан байна. Өнгөрсөн улирлын улбар шар өнгө нь хүрэн өнгөний аялгууны ачаар дэгжин, шороон мэт санагдуулж байна. Ингэснээр дизайнеруудын хэв маяг нь улирлын бус хэв маяг руу шилжиж байгааг харуулж байна. 

       


4. Гааны ногоон

2021 оны хаврын өнгөнд гааны ногоон өнгө орсон нь урьдын адил шинэлэг санагдлаа. Неон өнгөөр ханасан улирлын дараа "дуугүй ногоон" өнгө аятайхан харагдав. 

             


5. Цөцгийн тосны өнгө 

Энэ улиралд цөцгийн тосны шаргал өнгө хавар, зуны хувцасны шүүгээнд зохих байр сууриа олж авлаа. 

               


6. Интоорын улаан 

Интоорын улаан өнгө нь 2019 оны намар, өвлийн өнгөт чиг хандлага болсны дараа 2021 оны хавар, зуны улиралд эргэн ирлээ. Романтик хаврын шинэчлэлтийг гал улаан өнгө хийж байна.

             


7. Халуун ягаан 

2021 оны хаврын хамгийн тод өнгөний чиг хандлагын нэг байв. Эмэгтэйлэг төрхтэй уялдаж ирсэн боловч цаг үеэ олсон энэ өнгө илүү баяр баясгалан нэмж байна.

           


Эх сурвалж: wearzeitgeist.com