2020 оныг дуустал буюу 10, 11, 12 дугаар сард Монгол бөхийн өргөөнд болох үндэсний бөхийн барилдаануудын хуваарийг хүргэж байна.


10 дугаар сард

- 18-нд 14 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан, 

- 29-нд 14 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан, 

- 30, 31-д Өсвөр үеийн УАШТ Булган аймагт, 


11 дүгээр сард

- 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 

- 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан,   

- 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх  багийн барилдаан, 

- 16-нд 14 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан, 

- 22-нд 14 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, 

- 26-нд 14 цагаас  Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан, 


12 дугаар сард

- 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, 

- 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан, 

- 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан, 

- 13-нд 14 цагаас  Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн  цолтой 256

бөхийн барилдаан, 

- 19-нд 14  цагаас "Жавхлант"  дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256  бөхийн барилдаан, 

- 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан МУ-ын Ерөнхийлөгчийн цомын  нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно. 


Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо