БСШУС-ын сайд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн тушаалаараа 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.

Тус бүтцийн дагуу энэ хичээлийн жилийн сурагчдын амрах хуваарийг хүргэж байна.

2019-2020 оны хичээдийн жилд бага ангийн сурагчид 32 долоо хоног, ахлах ангийн сурагчид 33 долоо хоног хичээллэнэ.

Нэг, хоёр, гуравдугаар улирлын амралт даваа гарагт эхэлж, баасан гарагт дуусна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид:

  • Хоёрдугаар улирлын амралт 2019 оны 12 дугаар сарын 23-нд эхэлж, 2020 оны 1 дүгээр сарын 10-нд дуусна. /3 долоо хоног амарна/
  • Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-нд эхэлж, 28-нд дуусна. /1 долоо хоног амарна/
  • Гуравдугаар улирлын амралт 2020 оны 3 сарын 23-нд эхэлж, 4 дүгээр сарын 3-нд дуусна.  /2 долоо хоног амарна/
  • Зуны амралт-бага ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын 8-наас амарна.


Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид:

  • Хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 30-нд эхэлж, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд дуусна. /2 долоо хоног амарна/
  • Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-нд эхэлж, 28-нд дуусна. /1 долоо хоног амарна/
  • Гуравдугаар улирлын амралт 2020 оны 3 сарын 23-нд эхэлж, 4 дүгээр сарын 10-нд дуусна.  /3 долоо хоног амарна/
  • Зуны амралт-бага ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын 8-наас амарна.