Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, маргааш буюу 11 дүгээр сарын 02-ноос шинэчилсэн жагсаалтын дагуу хөнгөлөлттэй эмийг олгохоор болжээ. Ингэхдээ орон нутаг даяар бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгоно. Санхүүжилтийг долоо хоног тутам хийх учир хөнгөлөлттэй эм дуусна гэж яарч, эрт очиж дугаарлах шаардлагагүй болжээ.

Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлнө. 


Ирэх даваа гарагаас хэрэгжүүлж эхлэх “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ"-ний жагсаалтыг хүргэж байна. 

ЭНД дарж зургийг тодоор харна уу.