Та сайн залуутай учирч, түүнтэй тодорхой хугацаанд үерхэж, түүнтэй бий болж буй харилцаа таалагдаж, өөрийгөө түүнд бүрэн зориулж, түүнийг ирээдүйн нөхөр мэт төсөөлж, та өөрийгөө гайхалтай сайн эхнэр болно хэмээн бодож буй.

Гэхдээ гэрлэх хүсэлтэйгээ хэрхэн илэрхийлэх, хэрхэн хүчээр түүнийг хурим хийхийг шаардахгүй байх, яаж түүнд далд утгаар ойлгуулах вэ зэрэг асуултуудад энэхүү нийтлэл хариулт өгөх болно. Хамгийн гол амжилт бол өөрийгөө түүний ирээдүйн эхнэр мэт байр суурьтай байх юм. Тиймээс төгс эхнэр байх 5 чанарыг өөрт бий болгоорой.

Та өөрчлөгдөж, өөр хүн болох огт хэрэггүй. Таны хийх ёстой зүйл бол та өөрийн сайн чанаруудыг өөрийн давуу тал болгож ашиглах юм. Гол нь та ирээдүйд эхнэр болох гэж буй эмэгтэй хүн нь яаж харагдах ёстойг ойлгох хэрэгтэй. 

Нэгдүгээрт, түүний амьдралын хэв маяг замбараагүй байх ёсгүй бөгөөд тааралдсан залуутайгаа оронд ордоггүй байх. Хоёрдугаарт, зөвхөн өөрийнхөө тухай боддоггүй байх. Гуравдугаарт, эрэгтэй хүний хажууд өөрийнхөөрөө байж чаддаг байх. Дөрөвдүгээрт, зөвхөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө явахгүй байх.

Хэрэв эрэгтэй хүн таныг ирээдүйн эхнэр мэт хүлээж авдаг бол тэрээр ирээдүйгээ харж байгаагийн илрэл юм. Тэрээр тулгарч болох хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар боддог. Эрэгтэй хүн анх таныг хайрласан зан чанарыг үнэлж та түүний ирээдүйн эхнэр болох үгүйг дүгнэдэг юм.

Тиймээс та үргэлж итгэл даах, найдаж болох сайн эхнэрийн шинжийг харуулах хэрэгтэй. Мөн та хоёр үргэлж өөрчлөгдөж, өсөж дэвжих учир та хоёрын харилцаа мөн л өсөж дэвжиж байх болно гэдгийг сана.

Өөрчлөлт маш сайн зүйл юм. Энэ нь та хоёрын өөрчлөлтөд харилцаа тань дасан зохицох чадвартайгийн илрэл. Хамгийн гол нь та ирээдүйн сайн эхнэр болох хүсэлтэй байх хэрэгтэй. Гэвч яаж сайн эхнэр болох вэ? Бид таны амьдралд тус болох сайн эхнэрийн таван чанарыг хүргэж байна.


#1. Түүнтэй ихэнх цагийн өнгөрөө.

Мэдээж та ирээдүйн нөхөртэйгөө ихэнх цагаа хамт өнгрөөх нь тодорхой. Гэхдээ та үүнийгээ яг одоо түүнд харуул.


#2. Өөрийгөө нээ.

Та өөрийгөө түүнээс юу ч нуудаггүй, нээлттэй, нууцлагдамал биш гэдгээ харуул. Боломжтойгоороо хайртай залуутайгаа нээлттэй байх хэрэгтэй.


#3. Түүний хүлээлтийг биелүүлэхийг хичээ.

Та түүнд зөвхөн өөрийгөө биш түүний талаар, түүний хэрэгцээ, хүлээлт гээд бүхий л зүйлсийн талаар боддог тухайгаа батлаж харуул.


#4. Түүнийг өсөж дэвжихэд мотиваци өг.

Түүнийг илүү сайн болоход урам, мотиваци өгч бай. Түүнийг зөвхөн өөрийнхөө сайн чанаруудыг харуулахыг шаард. Тиймээс ямар ч үед түүнийг дэмждэг гэдгээ харуулаарай.


#5. Өөрөө өөрийнхөөрөө байхыг зөвшөөр.

Түүнийг хүндэл. Тэр бол хувь хүн. Та түүнийг байгаагаар нь хайрладаг, тэрээр байгаагаараа хамгийн шилдэг, ямар ч өөрчлөлт түүнд хэрэггүй гэдгийг харуул.

Хосууд үргэлж хоёр биедээ шударга, үнэнч байх хэрэгтэй. Та болон таны залуу бол нэг баг юм. Тиймээс хайртай залуудаа өөрийгөө гайхалтай тоглогч байж чадна гэдгийг харуулаарай.