Зарим кино нь инээдмийн төрлийн кино шиг үзэхэд хялбар боловч үзсэний дараа ямар нэгэн гүн мэдрэмж үлдээх утга санааг агуулдаг. Энэ төрлийн кинонуудыг танилцуулж байна. 

Хөгжилтэй ч ер бусын утга санаатай эдгээр кино танд таалагдана гэж найдаж байна. Киноны эрэл хайгуул хийхгүйгээр дараах кинонуудаас үзэн, сэтгэлийн таашаал мэдрэхийг хүсье!


Alibi.com, 2017

Агентлаг нь хэрэгт холбогдолгүй болохыг батлах үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү агентлагийг Грег хэмээх залуу удирддаг. Уг төсөл нь маш амжилттай ба киноны гол дүрийн эзэн хууран мэхлэлтийг үзэн яддаг найз бүсгүйтэйгээ учиртал бүх зүйл сэтгэл хангалуун байдаг. Тэрээр өөртөө тавьсан хавхнаас гарахад хэр хэцүү болохыг ойлгох ямар ч төсөөлөлгүй аж.

Гол дүрүүдэд: Филипп Лача, Элоди Фонтан, Жулиен Аррути болон бусад

IMDb үнэлгээ: 6.5


It’s Kind of a Funny Story, 2010

Гол дүр болох 16 настай Крейг нь сэтгэл гутралд орсны дараагаар амиа хорлохыг завдсан хар дарсан зүүднээсээ сэрдэг. Тэр энэ зүүднээсээ маш их айж, сэтгэцийн эмнэлгийг зорьдог. Харамсалтай нь тэр санаандгүй тохиолдлоор насанд хүрэгчдийн хэсэгт хуваарилагддаг. Жинхэнэ үйл явдал энд өрнөх бөгөөд тэрээр амьдрал, нөхөрлөл, хайр сэтгэл, насанд хүрэгчдэд тохиолддог асуудлуудын талаар суралцах болно.

Гол дүрүүдэд: Эмма Робертс, Зач Галифианакис, Зое Кравиц болон бусад
IMDb үнэлгээ: 7.10


Dai si hing, 2018

Цэргийн офицер байсан залуу Хонконгийн ердийн сургуульд ажиллаж эхлэдэг. Харамсалтай нь сурагчид нь амжилтгүй байсан тул хаагдахад хүрдэг. Киноны гол дүр нь энэхүү асуудлыг сайхан сэтгэл болон өнгөрсөн цэргийн туршлагаа хослуулан, ер бусын аргаар шийддэг.

Гол дүрүүдэд: Дони Йен, Жо Чен, Ю Канг болон бусад

IMDb үнэлгээ: 6.3


Like Father, 2018

Гол дүрийн эмэгтэй гэрлэх ёслолын үеэр сүйт залуугаасаа салдаг. Тэрээр бал сарын аяллын төлбөрөө урьдчилан төлчихсөн учраас 20 жилийн өмнө түүнийг орхисон эцэгтэйгээ хамт аяллаар явдаг. Харин тэдний аялал хэрхэн үргэлжлэх бол?

Гол дүрүүдэд: Кристен Белл, Даниэлл Дэвенпорт болон бусад
IMDb үнэлгээ: 6.1


The A-Team, 2010

Иракын дайнд оролцож явсан хэсэг цэргүүд бусдын хийсэн гэмт хэрэгт буруутгагддаг. Тэд нэр төрөө сэргээж, эрх чөлөөгөө олж авахын тулд гэмт хэгэгтнүүдийг өөрсдөө олохоор шийддэг.

Гол дүрүүдэд: Лиам Нисон, Брэдли Купер, Жессика Бил, Патрик Вилсон болон бусад

IMDb үнэлгээ: 6.8


Mauvaises herbes, 2018

Энэхүү адармаатай түүх нь залилагч, өнчин Ваэл болон шудрага бус аргаар мөнгө олдог түүний ээж Моник нар дээр төвлөрдөг. Ер бусын хос Моникийн дотны найзаас хулгайлах үед тэдний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.

Гол дүрүүдэд: Кэтрин Денев, Кэйирон, Андре Дуссолье болон бусад

IMDb үнэлгээ: 7.3


She’s Funny That Way, 2014

Дуудлагын охин Броудвейгийн захирлын амьдралд гарч ирэх үед бүх зүйл өөрчлөгдөнө. Гайхалтай гэр бүлийн нууцууд илчлэгдэж, аймшигт шуугиан дэгдсэнээр гол дүрийн тайван амгалан амьдрал дуусдаг. 

Гол дүрүүдэд: Женнифер Энистон, Оуэн Уилсон болон бусад

IMDb үнэлгээ: 6.1


Going in Style, 2016

Эртний найзууд болох Жо, Вилли, Эл нар нь хөгшин бас ядуугаасаа ичдэг бөгөөд энэ байдлаас гарахын тулд тэд гэмт хэрэг хийхээр шийддэг. Тэд тэтгэврийн хадгаламжаа буцаан авахын тулд банк дээрэмдэх төлөвлөгөө гаргадаг. Харин тэдний төлөвлөгөө амжилтад хүрэх болов уу?

Гол дүрүүдэд: Майкл Кейн, Морган Фриман, Алан Аркин болон бусад

IMDb үнэлгээ: 6.6


The Healer, 2017

Гол дүр болох Алексийн хувьд эмэгтэйчүүд, мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа нь түүний амьдралыг утга учиртай болгож чадна гэдэгт итгэдэг. Дараа нь Алекс бүх өрийг нь нэг болзолтойгоор төлөх хамаатантайгаа уулзах болно. Түүний болзол хачирхалтай гэмээр ба одоо амьдарч байгаа гэрээсээ хол, багахан зайнд  нэг жил амьдрах ёстой.

Гол дүрүүдэд: Оливер Жексон-Коэн, Джонатан Прайс, Камилла Лудингтон

IMDb үнэлгээ: 6.2

Jour J, 2018


Энэ түүх нь удахгүй гэрлэх гэж байгаа Матиасын эргэн тойронд эргэлддэг. Гэхдээ хуримын ёслолыг гол дүрийн экс найз бүсгүй төлөвлөж байгаа аж. Тэрээр түүнд одоо хүртэл сэтгэлтэй тул хэцүү сонголт хийх хэрэгтэй болно.

Гол дүрүүдэд: Рем Керичи, Николас Дуваучел, Жулиа Пиатон болон бусад

IMDb үнэлгээ: 6.9



Эх сурвалж: https://brightside.me