Үл тоомсорлол, хайхрамжгүй байдлыг хэзээ ч завгүй байдлаар бүү халхал

Хүн дуудлага, мессежид хариу өгч чадахааргүй завгүй байна гэж хэзээ ч байхгүй. Цаг завгүйдээ хариу өгөөгүй юм биш харин ухамсартайгаар үл тоомсорлосон гэсэн үг. Тиймээс таныг үл тоомсорлож байвал үүнийг хүлээн зөвшөөр. Та хэдий эрт хүмүүсийг өмөөрөхөө болино төдий эрт амьдралыг бодитоор харж чадна.


Хүн бүр өөр өөрийн гэсэн сонирхолтой

Хүн хичнээн эелдэг, халамжтай байсан ч өөрийнх нь ашиг сонирхол бүхнээс дээгүүр байна. Хамгийн шударга ажил олгогч хүртэл бага цалингаар их ажил хийлгэж, хэмжээ, хязгаарыг тань үргэлж сорих болно. Таныг эсэргүүцэх хүртэл шүү дээ… Хүчирхэг хүмүүс татгалзаж чаддаг, өөрийнхөө төлөө бат зогсож чаддагийг сана.


Та хэзээ ч хүн бүрт таалагдаж чадахгүй

Хүмүүс танаас юу хүсдгийг мэдвэл та маш хурдан эцэх байсан. Өөрийгөө яаж ч бүрэн дайчлаад та хүн бүрт таалагдаж чадахгүй. Өөрийгөө золиослон байж хэн нэгэнд тусалсан ч ямар нэг байдлаар шүүмжлэх л болно. Хэн нэгний санал, ашиг сонирхлыг өөрийнхөөсөө чухалд гэж үзэх үедээ эцсийн дүнд та л чухал гэдгийг сана.


Дэлхий ертөнц үнэндээ танд юу ч өгөхгүй

Та энэ дэлхийн хамгийн ухаантай, эелдэг, сонирхолтой хүн байж болох ч энэ нь дэлхий таныг хайрлана гэсэн үг биш. Хүчирхэг хүмүүст хоёр сонголт байгааг тэд мэддэг. Нэгдүгээрт, би илүү ихийг хүртэх ёстой хэмээн халагласаар байвал амьдралаа үрэн таран хийх эрсдэлд орно. Хоёрдугаарт, би энэ ертөнцөд гарч, өөрийн гэсэн бүх зүйлийн төлөө тэмцэж чадна. Амжилттай хүмүүс эдгээр хоёр сонголтын алийг сонгох бол.


Шалтаг олж өөрийгөө өмөөрөх нь таныг юунд ч хүргэхгүй

"Зорилгодоо хүрэхэд мөнгө, цаг хугацаа, энерги байхгүй" хэмээн зарласаар амьдралаа үрж болно. Та энэ л бодит байдал хэмээн бүгдэд ярина. Гэхдээ энэ дэлхийн хүн бүрт зорилгодоо хүрэхгүй байгаа шалтгаан үргэлж гарч ирдгийг санаарай. Хүссэнээ авч, мөрөөдлөө биелүүлж буй хүн болон ингэж чадахгүй байгаа хүний ялгаа тун энгийн. Хүсэж байгаа зүйлээ авдаг хүн хэзээ ч өөрийгөө өмөөрдөггүй. Тэд саад бэрхшээлтэй байна хэмээн гомдоллож суулгүй түүнийг даван туулах арга замыг олдог.


Таныг таны бодол биш үйлдэл тодорхойлдог

Та сайхан амьдралыг мөрөөдөн хэдэн арван өдөр дөрвөн хананы дунд сууж болно. Гэхдээ сайн сайхан амьдралын хаалгыг татаж, аливаа өөрчлөлтийг эхлэхгүй бол юунд ч хүрч чадахгүй. Сайн зорилго, сайн үйлдэл хамтдаа хязгааргүй их зүйл бүтээж чадна. Эцсийн эцэст таныг илэрхийлэх зүйл бол бодол биш үйлдэл билээ.


Хэн танд туслахаар ирэх бол хэмээн бүү хүлээ

Хүн тусламж эсвэл мөрөөдөл болсон өндөр цалинтай ажил маань хажууханд, булан эргээд л байгаа хэмээн итгэхийг хүсдэг. Мөн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх үедээ удахгүй бүх зүйл өөрчлөгдөж, зовлонгоос ангижирна хэмээн боддог. Гэхдээ амьдралын алгоритм ийм дүрмээр ажилладаггүй. Гол дүрэм бол зөвхөн өөрийгөө дайчилснаар бүхнийг өөрчилж, амжилтад хүрч чадна гэдэг юм.