Өөрийн амьдралаа өөрчлөх хамгийн шилдэг арга бол өдөр бүр өөрийн бодол санаа, сэтгэл, үг, үйлдэлээ өөрчлөх. Энэ дэлхий ертөнц дээрх юм бүхэн маш энгийн дүрэм журмын дагуу ажилладаг. Аз жаргал, хүч чадал, урам зоригийг хайж олоход заавал хүнд хэцүү зүйлсийг даван туулж байж олдоггүй.


1. Эрт босох

Амжилтад хүрсэн бүх хүмүүс эртэч байдаг. Эрт босоход ямар нэгэн ид шидийн зүйл байдаг. Энэ үед дэлхий ертөнц сэрээгүй байдаг. Гэгээ орохоос өмнө босдог хүмүүс тэдний амьдрал бүрэн дүүрэн болсон гэж хэлдэг. Та ч гэсэн эрт босоод үз, сарын дараа гэхэд та гэгээ орох үед орон дотроо байдаг байсан үеэ санан харамсах болно.


2. Ном унших

Өдөрт компьютер, зурагтны өмнө өнгөрүүлэх нэг цагийг ном уншихтай соливол та эргэн тойрны хүмүүсийн дунд хамгийн ухаантай хүн болно. Та илүү хурдан асуултын хариултыг олж, тантай харьцахад сонирхолтой, бүх зүйл өөрөө л бүтээд эхэлнэ. Марк Твен хэлэхдээ “Сайн ном уншдаггүй хүн ном уншдаггүй хүний хажууд ямар ч давуу талгүй " гэжээ.


3. Хялбарчлах чадвар

Хялбарчлах гэдэг нь хэрэггүй, хэрэгцээгүй зүйлсийг арилгахыг хэлж байгаа юм. Бүх зүйлийг хялбарчилж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь маш удаан хугацааны практик шаарддаг ч эцсийн үр дүнд маш эерэг үр дүн өгдөг. Ой тогтоолт, сэтгэл цэвэрлэгдэж, та бага санаа зовж, бага сэтгэл санаагаар унана. Таны амьдрал хялбар байх тусам та амьдралаасаа илүү их таашаалыг мэдэрч чадна.


4. Удаашрал

Байнгын стресс, эмх замбараагүй байдалтай амьдралаас таашаал авч чадахгүй. Та өөртөө чимээгүй, тайван цагийг олж, өөрийгөө болон өөрийн дотоод хоолойгоо сонс. Танд утга учиртай бүх зүйлд анхаарлаа хандуул. Та эргэн тойронд чимээгүй байхад сэрж сурч тайван бясалгаж, бодлогошир. Өөрийнхөө амьдралын хурдыг удаашруул. Таны хөөцөлдөж байсан зүйл өөрөө аяндаа таны араас гүйцээд ирэх болно.


5. Дасгал хөдөлгөөн хий

Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр та эрүүл мэндээ хадгалан үлдэж чадна. Танд дасгал хөдөлгөөн хийх цаг, зав зай байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн эрүүл мэндээ дэмжихийн тулд хийж эхэлнэ. Зөвхөн спорт зааланд дасгал хөдөлгөөн хийхээс гадна гэртээ хийж болдог юм.


6. Өдөр тутмын практик

Хүн практик хийх тусам азтай болдог. Мэдээж аз гэдэг маань практик боломжуудтай учирдаг газар. Тиймээс практик хийснээр та өөрийгөө юу хийж чадах чадвараа харуулах боломж олдог юм.


7. Эргэн тойрон

Зөвхөн энэ дадал таны амжилтыг хурдасгана. Та өөрийгөө эерэг, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүл. Тэд бол танд хамгийн том дэмжлэг, идэвхжүүлэгч болон хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Сэтгэл санаагаар унасан үед найз нөхөдтэйгөө харьцах нь таны сэтгэл санааг засаж, хөл дээр босгож өгч чадна.


8. Тэвчээртэй, тууштай бай

Эдисон гэрлийн чийдэн бүтээхээс өмнө 10000 удаа амжилтгүй оролдлого хийж байсан. Уолт Дисней Диснейлендыг үүсгэн байгуулахын тулд 303 удаа банкуудаас татгалзсан хариу авсан. Дж. Кэнфилд, Марк В. Хансены «Chiken Soup for the Soul» номыг дэлхийн бестселлер болохоос өмнө нийтлэгч нар 134 удаа татгалзсан.

Та өөрийн хүссэн зүйлдээ, зорилгодоо хүрэхийг хүсч байгаа бол 

тэсвэр хатуужилтай бай, хэзээ ч битгий бууж өг!