Хоёр өөр гарагийн нөлөө ордуудын зарим зүйлс дээр харагддаг. Тиймээс 2019 онд таныг юу хүлээж байгааг мэдэж өөрийгөө түүнд бэлтгэх хэрэгтэй.


#1. Хонь

Энэ жил та хамгийн хурдтайгаараа ажиллах хэрэгтэй. Хичээл зүтгэл, тэвчээр, тууштай байдал нь таныг зорилгоо биелүүлэхэд тус болж, карьерыг тань өсгөхөд туслана. Гуравдугаар сард нэлээн хэдэн бэрхшээлтэй тулгарахдаа бэлэн бай. Тиймээс тухайн үед бага зэрэг амрах нь зөв байх болно. Мөн алдаа гаргахаас сэргийлээрэй. Учир нь бага ч гэсэн алдаа араасаа маш их асуудал дагуулдаг. Харин намар гэхэд таны бүх төлөвлөгөө биелэлээ олсон байна.   


#2. Үхэр

Энэ ордныхон бат бөх хөл дээрээ зогсож байгаа бөгөөд тууштай, хариуцлагатай ажилтан гэсэн статус бат бөх бэхлэгдсэн байна. Өвлийн улиралд оргилд хүрэх төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Харин дөрөвдүгээр сард уг төлөвлөгөөний биелэлтэндээ ороорой. Бүхий л ажил төрөлд бүтээлчээр хандвал удирдлагын анхаарлыг өөрт татаж чадна. Харин 6 дугаар сард хөдлөх цаг ирнэ.


#3. Ихэр

Таны хүмүүсийг эсрэг зүйлд итгүүлэх чадвар тань сайн нөлөөг үзүүлнэ. Оны эхэнд та цалингаа нэмүүлэх боломж гарах учир гараа хумхин суух хэрэггүй. Харин өнгөрсөн оны амжилтуудаа удирдлагууддаа сануулж байх нь зүйтэй. Санаачлага гаргаж, түүнийгээ үйлдлээрээ баталгаажуул. Намар төлөвлөгөөндөө тууштай байдал гаргаж, хичээл зүтгэл гаргаарай.


#4. Мэлхий

Шулуун зам таныг хүссэн зорилгод тань хүргэх болно. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Гэхдээ эхлэхийн өмнө бага зэрэг амарч, дараагаар нь бага багаар эхэлэхэд тохиромжтой. Хэзээ хийх вэ гэж та бодож байна уу? Тэгвэл хоёрдугаар сард эхэлэлийг тавих нь зөв. Харин та ганцаар бүхнийг хийх гэж бүү хичээж өөрийгөө зовоо. Үүний оронд зорилго, хүсэл мөрөөдөл нэгтэй багийг бүрдүүл. Найз нөхөдтэйгөө нийлж төлөвлөгөө гаргах нь танд илүү ашигтай.


#5. Арслан

Хамтран ажиллагсадтайгаа нөхөрлөх нь зүйтэй. Тэд танд нэг бус удаа ажилд тань тус хүргэнэ. Дөрөвдүгээр сард бүх асуудлаа шийдвэрлэж эхэлэхэд нэн тохиромжтой. Таны шийдвэрээс хамаарч багийн амжилт шалтгаална. Удирдлага тань таны үнэн зөв, бодитой төслийн тооцололд итгэж, найдаж байгаа. Тиймээс тайван, шийдэмгий байгаарай. Жилийн эцэст таныг цоо шинэ зүйл хүлээж байна.


#6. Охин

Жилийн турш нэг зүйлтэй зууралдах хэрэггүй. Гүнзгий амьсгаа авч, шинэ зүйл хийж үз. Удирдлага тань таны үр дүнгээс шалтгаалж таныг урамшуулахад бэлэн байна. Ажлын хажуугаар өөрт амрах цаг завыг гаргаж, амраж байгаарай. Жилийн эхээр таныг томоохон төсөл хүлээж байна. Энэхүү төсөл нь таниас маш их хүч, оюун ухаан, цаг хугацааг шаардах болно. Тиймээс жижиг сажиг зүйлсэд анхаарал хандуулалгүйгээр гол зүйлдээ төвлөрөөрэй.


#7. Жинлүүр

Саад бэрхшээлийг давж, өдрийн тутмын амьдралдаа тайван байхыг хичээх хэрэгтэй. Та өөрийн хүчийг идэвхижүүлж, ажил гарч ирэх бүрт тэр дор нь хийж гүйцэтгээрэй. Мөн ажил дээрээ аливаа жижиг зүйлийг том болгож дэвэргэж, өөрийгөө асуудалд бүү унага. Өмнө нь үүсэж байсан хэрүүл маргаанаас суралцах цаг болсон. Бусадтай эвтэй байх нь зөв.


#8. Хилэнц

Ажлын байран дээрээ харилцаагаа шийдвэрлэх хэрэггүй. Асуудлыг ажил дээр шийдвэрлэх нь таныг удирдлагууддаа буруугаар ойлгуулах магадлалтай. 100% итгэлтэй байгаа хамтран ажиллагсадаа уурлуулж, уцаарлуулах хэрэггүй. Зун гэхэд таны тэсвэр тэвчээр, хөдөлмөр үр өгөөжөө өгч, шагнагдах болно. Сонгосон зам тань зөв эсэхэд бүү эргэлзээрэй. Учир нь та удалгүй үр дүнгээ үзнэ.


#9. Нум

Таны хөдөлмөрч, шаргуу байдал хамтран ажиллагсад тань таны ажил бүтэмжтэй байх болно гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Тавдугаар сар бол таны төлөвлөгөөгөө биелүүлэхэд хамгийн тохиромжтой сар. Амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Хувийн амьдрал болон ажлаа ялгаж салгаж, зааг тавих хэрэгтэй. Хэрэв үүнийг хийхгүй бол та ямар ч хэрэггүй хөдөлмөрлөсөн байна гэсэн үг.


#10. Матар

Ямар ч тохиолдолд өөрийн идэвхитэй байдлыг бууруулж болохгүй. Эс бөгөөд удирдлагууд тань таны хүч чадалд итгэх нь багасана. Зургадугаар сард танд бүтээлч санаа төрөх болно. Энэ үе хүртэл хэрэгтэй үндэсийг суулгаж өгөх хэрэгтэй. Харин үр дүнг та жилийн сүүлээр хүртэх бөгөөд одооноос эхлээд санаачлага гаргахаас бүү татгалзаарай.


#11. Хумх

Энэ жил таны хувьд карьерын өөрчлөлтийг авчрах жил. Одоо байгаа үүрэг хариуцлага таныг эртнээс зовоож байсан бөгөөд хавар гэхэд таныг шинэ ажлын байрлуу шилжих боломж гарна. Боломжтой бүхий л үед өөрт мотиваци өгч, шинэ төсөл, шинэ ажилд өөрийгөө идэвхитэй дайчилж байгаарай. Та хэдий чинээ идэвхи, санаачлага, эрч хүчтэй байна төдий чинээ таны карьер өсөх болно.


#12. Загас

Жилийн эхэн үе бол таны хувьд тодорхой зорилгийн эхлэл болох болно. Таны карьерт гайхалтай өөрчлөлт гарах болно. Тиймээс хоёрдугаар сард ирэх саналыг хүлээж авах нь зүйтэй. Харин та тэвчээрт суралцах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэх том боломжтой болж байгаа юм. 



1116