“Pheramor” гэх шинэ аппликейшн нь хосоо олох зориулалттай. Бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг  аппликейшнуудаас ялгаатай нь ДНХ-г тань шалгадаг байна. Ингэснээр та цус ойртсон хүнтэйгээ дотносохгүй байх сайн талтай. Мөн таны ДНХ-г шинжилж үзээд хамгийн сайн тохирох хүнийг санал болгодог байна. Гайхалтай биш гэж үү? 

Аплликейшн нь төлбөртэй бөгөөд татаж авахад 19 доллар, мөн сар бүр 10 долларын шимтгэл төлдөг ажээ. Тантай ДНХ-ийн хувьд тохирохгүй хүмүүст зургийг тань үзүүлэхгүй тохиргоо ч байдаг гэнэ. Уг аппликейшн өнгөрсөн сард Хьюстон хотын хэрэглэгчдэд хүрсэн бөгөөд удахгүй цар хүрээгээ тэлэх бодолтой байгаа гэнэ.