Төлбөрийн баримтаа Ибаримт системд бүртгүүлэхэд "үнийн дүн зөрүүтэй байна" гэх мэдээлэл гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг.

Тэгвэл үүнийг хэрхэн засах вэ?

Та "үнийн дүн зөрүүтэй" гэсэн баримт дээр дарж, Дахин давтагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/ болох 33 оронтой тоог оруулж хадгалснаар баримт баталгаажна.


Сануулахад, 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны нэгдүгээр улиралд өгнө. Иймд иргэд 2020 оны нэгдүгээр сарын 08-ны 23 цаг 59 минутаас өмнө 2019 оны НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн байх шаардлагатай. Үүнээс хойш бүртгүүлвэл буцаан олголтод хамрагдахгүй.