Цахилгаан тасарсан ямар ч тохиолдолд цахилгаан яаж тасарсан байна вэ гэдгийг хэрэглэгч өөрөө хэдхэн минут зарцуулаад мэдчих нь зүйтэй. Цахилгаан ганцхан танайх эсвэл давхраараа, орцоороо, байраараа, байр хэсэгчилж, гудамж алагчилж, гудамжаараа, хороогоороо, дүүргээрээ тасарч уу? Үүнийг мэдсэнээр дуудлага өгөхөд тань хялбар болно.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хэрэглэгч бол:

а/ Орон сууцны хэрэглэгч

  • Ганцхан танай цахилгаан тасарвал та төлбөрийн зөрчилгүй бол ОСНААУГ-ын диспетчерт мэдэгдэж, үзүүлнэ. Харин өр төлбөрийн зөрчилтэй, өмнө нь цахилгаан эрчим хүч түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээж авсан бол харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана.
  • Танай байрны цахилгаан хэсэгчлэн болон хэд хэдэн байраар тасарвал та ОСНААУГ-аас гадна Дуудлагын төвд 70047004 утсаар дуудлага өгч болно.

б/ Гэр хорооллын хэрэглэгч

  • Ганцхан танай цахилгаан тасарсан үед та төлбөрийн зөрчилгүй бол Дуудлагын төвд 70047004 утсаар дуудлага өгч болно.
  • Харин төлбөрийн зөрчилтэй, урьд нь цахилгаан эрчим хүч түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээж авсан бол Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандана.

ОСНААУГ- Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар


Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо