Төрийн бус байгууллага шинээр бүртгүүлэхдээ эдгээр бичиг баримтыг бүрдүүлдэг.

-УБ 03 маягтыг бөглөх / Улсын бүртгэгчээс авна /
-Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт / Улсын бүртгэгчээс авна /
-ТББ үүсгэн байгуулах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, /тогтоол/
-Төрийн бус байгууллагын дүрэм 2 хувь
-Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тогтоол
-Нэрийн баталгаажуулалт 500 төгрөг
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 44000 төгрөг


ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

1. Үүсгэн байгуулагч
2. Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
3. Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд

САНАМЖ:

*** Та төрийн бус байгууллага  байгуулахын тулд “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журмыг тус тус уншиж судлах
*** Үүсгэн байгуулагч нь 1 гишүүнтэй бол шийдвэр, 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол тогтоол гаргана. Тогтоол, шийдвэр, дүрэмд бүх гишүүд гарын үсэг зурах. /тогтоол, шийдвэрийн загварыг *** www.burtgel.gov.mn вэб сайтаас татаж үзнэ үү.
Та баримт бичгээ бүрэн гүйцэд хүлээлгэн өгснөөс хойш ажлын 2 өдөрт багтаан хариу авч болно.