Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхлээд буй. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.

Үүнтэй холбоотойгоор сургалтын төлбөрийн хөнгөлөлт /ХХОАТТХ-ийн 24дүгээр зүйл/ эдлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг хүргэж байна.


Төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахад /24.6/

1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./

/2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./" 

2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a),  ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хувь хэвлэсэн  байх                  

3. Сургалтын  төлбөр төлсөн баримт /Сургалтын  төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /

4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт

5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт


Өөрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахад /24.6/ 

1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /"Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна. /2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ/"       

2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),  ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2 хувь хэвлэсэн  байх /

3. Сургалтын  төлбөр төлсөн баримт /Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт   

4. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт            

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсанхуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтойболсон. Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.


Орон сууц худалдан авсны буцаан олголт авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар