Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүү хариулж байна.

-Энэ нь зөрчил мөн. Зөрчил нь хэд хэдэн шалтгаанаас үүссэн байж болно. Нэгд, тухайн хэрэглэгчийн систем нь алдаатай байж болно. Хоёрт, кассын машинаар олгож байгаа тохиолдолд гурав хоногийн дотор манай татварын албаны нэгдсэн системд борлуулалтын мэдээллийг илгээж байх ёстой байдаг. Хэрвээ баримтаа илгээхгүй удвал тухайн кассын системээс гарч байгаа баримт нь сугалааны дугааргүй гарч ирдэг. Яагаад вэ гэхээр манай нэгдсэн системд холбогдож байж нэгдсэн системээс кассын пос машин дээр сугалааны дугаар орчиж бүртгэгдэж байдаг. Үүнийгээ олгож дуусаад ахиж манай системд холбогдохгүй бол сугалааны дугааргүй баримт гарч ирнэ. Эсвэл системийн алдаа байж болно.