Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. 

Тодруулбал, суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлсэн оюутнууд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтоо авах бол орон сууц худалдан авсан иргэд гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах юм.

2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Та өөрийн регистрийн дугаараа оруулж, буцаан олголт авах эсэхээ шалгах боломжтой.

Сургалтын төлбөрийн буцаан олголттой холбоотой түгээмэл асуултын хариуг хүргэж байна.

-Сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголтыг эцэг, эх нь авах эрхтэй. Оюутнууд энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой юу. Түүнчлэн энэхүү 10 хувийн буцаан олголтоор сургалтын төлбөрөө хөнгөлүүлж болох уу?

-Хуульд зааснаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эх нь 10 хувийн буцаан олголтыг авах эрхтэй. Эсвэл тухайн оюутан нь суралцахын зэрэгцээ ажил, хөдөлмөр эрхэлсэн бол энэ хөнгөлөлтийг эдэлж болно. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлан өгсөн татвар төлөгчид илүү төлсөн татвараа бэлнээр нь буцааж авдаг. Тиймээс сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэх боломжгүй.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүх оюутан хамрагдах уу?

-Эцэг, эх нь тэтгэвэр тогтоолгосон, татвар төлөхгүй учраас буцаан авах татвар үүсэхгүй нөхцөл үүсдэг. Мөн ах, эгч, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол тайлан өгөх боломжгүй. Учир нь хуульд өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдийн гэсэн заалт байгаа учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан олголтод хамаарахгүй.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар