Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчдад чирэгдэлгүй, дараалалгүй хүргэх, байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах, цахим үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор сайн дурын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтэр, тэтгэврийн хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний төлбөр зэрэг 11 төрлийн үнэт цаасны маягтын үнийг “QPay” үйлчилгээгээр төлөх боломжийг бүрдүүлжээ.

Иргэд, даатгуулагч Танд “QPay” үйлчилгээ ашиглан нийгмийн даатгалаа төлөх зааврыг хүргэж байна.


Эх сурвалж: НДЕГ