2018 оныг "Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Даатгуулагч тус гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм байна.


Эх сурвалж: НДЕГ