“Цахим төлбөрийн QRBARIMT” гэдэг нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг хэлнэ.


Иргэн бүр “Цахим төлбөрийн QRBARIMT-тай байх боломжтой юу?

Боломжтой. Иргэн бүр татвар төлөгчийн “Цахим төлбөрийн QRBARIMT”-ийг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой.


Худалдан авалт хийхдээ цахим төлбөрийн QRBARIMT-аа хэрхэн уншуулж баримт үүсгэх вэ?

Иргэн та өөрийн ebarimt аппликейшнаараа нэвтрэн орж баримт “камер нээх” товч дээр даран бизнес эрхлэгчийн ажлын байран дээр байрлах “цахим төлбөрийн QRBARIMT” -ыг уншуулан үнийн дүнг оруулан ‘Ибаримт үүсгэх’ товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ “цахим төлбөрийн QRBARIMT” үүсгэнэ. Үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган ebarimt аппликейшнаар /эсвэл invoice.ebarimt.mn/ дамжуулан “БАТАЛГААЖУУЛАЛТ” хийснээр төлбөрийн баримт иргэн танд автоматаар бүртгэгдэнэ.

Бичлэг үзэх:

Цахим төлбөрийн QR bariimt бүртгэгдсэн эсэхийг хэрхэн шалгах вэ?

Иргэн QR кодоор баримт үүсгэсний дараа баримтын жагсаалтад баталгаажаагүй баримт үүснэ. Борлуулагч баталгаажуулалт хийсний дараа төлбөрийн баримт нь “хүлээгдэж буй” төлөвтэй болж “Цахим төлбөрийн QRBARIMT” баримт баталгаажна.


Хэн цахим төлбөрийн QR bariimt-ийг ажлын байрандаа байршуулах вэ?

Бараа, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж буй бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь стандартын шаардлага хангасан кассын тоног төхөөрөмж ашиглах боломжгүй бол өөрийн хүсэлтээр татвар төлөгчийн мэдээллийг агуулсан татварын албанаас олгосон QR код бүхий нааалтыг ажлын байрандаа байршуулна.


 Цахим төлбөрийн QR bariimt-ийг ашиглах нь иргэнд ямар давуу талтай вэ?

Иргэн “Цахим төлбөрийн QRBARIMT” уншуулсанаар цаасгүй цахим баримтыг автоматаар ebarimt aппликейшндээ бүртгэх боломжтой.


Хэрэв таны үүсгэсэн цахим төлбөрийн QR bariimt-ийг борлуулагч баталгаажуулахгүй бол хаана хандах вэ?

Иргэн та ebarimt аппликейшнаараа гомдол гаргах болон татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарын утсанд хандаарай.


Худалдан авалтын үнийг дүнг буруу оруулсан бол засах боломжтой юу?

Борлуулагч тал таны баримтыг баталгаажуулаагүй бол борлуулагч тал цуцлах боломжтой. Хэрэв борлуулагч тал таны цахим төлбөрийн баримтыг баталгаажуулсан бол иргэн та баримтаа өөрөө цуцлах хүсэлт гаргаж борлуулагч тал баталгаажуулснаар төлбөрийн баримтаа буцаах боломжтой.


Цахим төлбөрийн QR bariimt үүсгэхэд төлбөр шаардах уу?

Ebarimt аппликейшн нь дата үнэ төлбөргүй бөгөөд та дата багцтай байх, интернэт холболтоо асаасан байх шаардлагатай.