Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг.

Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд 196 хоногоос доошгүй хоног тээсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг. 

Энэ нь  дутуу төрөх, үр хөндүүлэх, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах тохиолдлууд үйлчилдэг заалт юм. 196 хоног тээгээгүй ч гэсэн амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн л бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авна гэсэн үг юм.

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувиар бодож олгоно:

Сайн дураар тэтгэмжийн даатгалд даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгох журамтай.  Ажил хөдөлмөр эрхэлдэг бол 100 хувиар бодож олгодог.

Бүрдүүлэх баримт бичиг:

- Нийгмийн даатгалын дэвтэр
- Эмнэлгийн хуудас

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугааа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна