Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд угаарын хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

Үүнд:

  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээхгүй байх
  • Гэр, байшиндаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Гэр, байшингийн агаар сэлгэлтийг тогтмол хийх
  • Зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах, янданг тогтмол хөөлөх, шөнийн цагт тохируулах галлаж, яндангийн хаалтыг хаахгүй байх, бага насны хүүхдээр гал түлүүлэхгүй байх
  • Хүүхэд болон гэр бүлийн гишүүдэд толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах, түргэн тусламж дуудахыг зөвлөж байна.