Сүүлийн үед хуурамч баримт бичиг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн авах, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг хууль бус үйлдлээр банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж, их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд удаа дараа гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв иргэдэд хүссэн газраасаа онлайнаар тээврийн хэрэгслийн арлын дугаар болон гэрчилгээний дугаараар тухайн өмчлөгчийн мэдээллийг шалгах боломжийг бүрдүүлжээ.

Монгол Улсын хилээр тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирэх үед (ялангуяа Хятад улсаас) импортолж буй тээврийн хэрэгслийн арлын дугаар давхардах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс та тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр оруулж ирэх юм уу, худалдаж авах гэж буй бол дээрх хууран мэхлэгдэхээс урьдчилан сэргийлж арлын дугаар давхардаж байгаа эсэхийг ЭНД дарж шалгана уу.

Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх явдал гарч байгаа тул та ЭНД дарж шалгана уу!

Тээврийн хэрэгслийг худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү онлайн үйлчилгээнээс тээврийн хэрэгслийн мэдээллийг шалгаж өөрт учрах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.


Эх сурвалж: "АТҮТ" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс