Зорчигч нь дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад АЛБАН ТАТВАРГҮЙГЭЭР гаалийн хилээр нэвтрүүлнэ:

✔ Архи 1 литр,

✔ Дарс 2 литр,

✔ Пиво 3 литр,

✔Янжуур 200 ширхэг,

✔ Сигар, навчин тамхи 50 ширхэг,

✔задгай тамхи 250 граммаас илүүгүй /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/.

✔ Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй.

✔ Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

✔ Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.

✔ Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

✔ Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.

ЖИЧ:

-Зорчигчийн БУСДАД ДАМЖУУЛАХ БАРААГ тухайн зорчигчийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

-Боловсруулаагүй, эсхүл дахин боловсруулалт хийгдэх бараа, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, бараа материал, химийн болон цацраг идэвхит бодис, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэргийг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

-Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМ гэнэ.

-Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй.
-Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.

-Дараахь төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг ХОРИГЛОНО:

-судсаар сэлбэх шингэн;
-антибиотик тариа;
-мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;
-цусны бэлдмэл сийвэн орлох эм;
-нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.