Өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-аас эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг хүлээн авах нөхцлийг өргөжүүлэн Улаанбаатар хот дахь Визийн төвөөр дамжуулан мөн виз мэдүүлэх боломжтой болсон.

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам богино хугацааны шенгений виз мэдүүлэгчдэд:

  • Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд өнөөдрийг хүртэлх мөн цаашид ч хүчин төгөлдөр байх богино хугацааны болон оршин суух төрлөөр ярилцлагын тов олгох бүртгэлийн систем (энд дарна уу)
  • Улаанбаатар хот дахь Визийн төвөөр (энд дарна уу) дамжуулан визийн мэдүүлгийг мэдүүлэх боломжийг нэвтрүүлж байна.

Хэрэв виз мэдүүлэгч Визийн төвөөр дамжуулан визээ мэдүүлэхээр шийдвэл визийн хураамжаас гадна визийн төвийн үйлчилгээний төлбөрийг барагдуулна. Хэрхэн, яаж виз мэдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурьдсан байгууллагын цахим хуудаснаас хүлээн авна уу (энд дарна уу).

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Визийн төвөөр дамжуулан богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг мэдүүлэх боломжийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Элчин сайдын яамны Визийн хэлтэс ярилцлагын тов олгох хүчин төгөлдөр бүртгэлийн системээр дамжуулан долоо хоног бүр олгож байсан богино хугацааны шенгений визийн 54 квотыг багасгаж 10 квот болгон өөрчилж байгаа болно. 

Визийн төвөөр дамжуулан богино хугацааны шенгений виз мэдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус төвийн цахим хуудаснаас хүлээн авна уу (энд дарна уу).

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Визийн хэлтсээр дамжуулан богино хугацааны шенгений виз болон оршин суух төрлөөр виз мэдүүлэх зааварчилгааг Элчин сайдын яамны цахим хуудаснаас хүлээн авна уу (энд дарна уу).


Эх сурвалж: БНЧУ-ын Элчин сайдын яам