Гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлэгчээр урих бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэхээр урихыг зөвшөөрсөн албан бичиг

- Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг

- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Гадаад  иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй

- Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

- Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

- Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авч ирэх

Жич: Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Улсын онцгой комиссын зөвшөөрөл бүхий баримт бичигтэй тохиолдолд Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар