Иргэд, татвар төлөгчид НӨАТ-ын урамшуулалын систем, е-баримтын талаар 1800-1288 дугаарт холбогдож, татварын улсын байцаагчаас зөвлөгөө, мэдээлэл авдаг.


Хэрвээ та нууц үгээ мартсан сэргээх бол ebarimt.mn болон и баримт гар утасны аппликейшний нууц үгээ мартсан хэсэгт бүртгэлтэй цахим шуудан эсвэл гар утасны дугаар, регистрийн дугаарын хамт харгалзах хэсгүүдийг бөглөн илгээгээрэй. Ингэснээр таны гар утас цахим шууданд баталгаажуулах код ирж нууц үгээ сэргээх боломжтой.


Нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол бүртгэлтэй утасны дугаараас 131313 тусгай дугаарт “?” тэмдэгт илгээснээр нэвтрэх нэр нууц үгээ авах боломжтой.


Хэрэв та бүртгэлтэй утас болон цахим шуудангаа ашиглах боломжгүй бол Улаанбаатар хотод Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, Дүнжингарав, Драгон, Мишээл төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, хөдөө орон нутагт бол харьяа татварын албандаа хандана уу.

Эх сурвалж: ebarimt.mn