Иргэд хоорондоо итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлүүлснээс үүдэн гарсан маргаан цөөнгүй гардаг. Энэ нь амаар зээлийн гэрээ байгуулсантай холбоотой. Хэдийгээр зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болох ч ихэнх өмгөөлөгч нар зээлийн гэрээг бичгээр байгуулахыг зөвлөдөг. Учир нь амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу шүүхэд зарга үүсгэхэд нотлох ажиллагаа нилээд төвөгтэй байдаг. 

Үүнийг Иргэний хуулийн 282.3-д "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ."  Дээрх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх вэ

Хэрэв таньд зээлийн гэрээтэй холбогдох ямар нэг маргаан гарсан бол энэхүү асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой. Зээлийн маргаантай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэлбэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдана.