Ахмад настнуудадад төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээ, мөнгөн дэмжлэгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

55 болон түүнээс дээш настай эмэгтэй, 60 болон түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан гэх ба манай улсад нийт 273.468 ахмад настан байна.

Улсаас өндөр настны

  • Эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг тул үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авна.
  • Өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалаас олгодог.
  • Нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй бол нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг.

Насны хишгийг жилд 2 удаа авна. Үүнд:

65-69 насан: 50.000 төгрөг

70-79 нас: 80.000 төгрөг

80-89 нас: 150.000 төгрөг

90-ээс дээш нас 250.000 төгрөг

-Ахмад настныг асарч буй хүнд сар бүр 70.000 төгрөг олгоно.

-Тэжээн тэтгэх хүнгүй, хүндэт донор, төрийн алба хашиж байсан ахмад настны орон сууцны хөлсөнд, нийтийн халаалтгүй бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа 140.000 төгрөг олгоно.

-2018 онд ахмадын үйл ажиллагаанд буюу орон нутгийн ахмад настны кабинет болон ахмадын байгууллагын зардалд 1.5 тэрбум төгрөг олгоно.

-Ахмад настныг амралт сувиллын газар амрахад 10 хоногт 200.000 төгрөгийн хөнгөлөлтийг жилд 1 удаа олгоно.

-Ахмад настан нас барахад оршуулгын тэтгэмжийн зардалд 1.000.000 төгрөг олгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дүрс бичлэгээр хүргэж байна.