Витамин Д бол ясны эрүүл байдал ба кальцийн солилцооны тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал шим тэжээлийн бодис юм. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог ажээ. Тухайлбал үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхай дот эмгэгүүд үүсэхэд нөлөөлдөг нь нотлогдсон байна. 

Манай улсын хувьд өндөрлөг газар оршдог, нарны тусгал сайтай газар зүйн байршилтай боловч ашигтай хугацаа буюу Д витамин авах дулааны улирал нь богинохон ажээ. Үүнээс болж нийт хүн амын дунд Д амин дэмийн дутагдал өндөртэй орны тоонд ордог ажээ. Тиймээс хүүхдээ нар салхинд гаргахдаа аль болох арьсыг нь ил гаргаж хувцаслахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Зарим ээж аавууд манай хүүхэд хоолондоо муу болчихлоо гэдэг, Д витаминыг нь үзэхээр дутагдалд орчихсон байдаг гэж “Интермед” эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Гэрэлмаа хэлсэн юм.

Харин Д витамин дутагдсан гэдгээ хэрхэн мэдэх ёстойг доорх мэдээллээс хараарай. 

1. Хэрвээ та 65-аас дээш настай бол...

65-аас дээш насныхан Д амин дэмийн дутагдалд орох магадлал маш өндөр. Учир нь энэ насны хүмүүс ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэгээс байгалийн жамаар авдаг Д буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэл авч чаддаггүй ажээ.


2. Сэтгэл гутралд орсон бол...

Судалгаагаар Д амин дэм дутагдсан хүмүүс сэтгэл гутралтай болох магадлал 11 дахин их. Бас сэтгэл зүйн хувьд тогтворгүй, айж тэвддэг зан төрхтэй болдог нь батлагдсан байна. 

3. Илүүдэл жинтэй бол...

Д амин дэм өөх хайлуулах шидтэй. Тиймээс хэт таргалалттай, илүүдэл жинтэй хүмүүс Д витамины дутагдалд орсон байх магадлалтай ажээ.


4. Үе мөчөөр өвддөг бол...

Хэрвээ булчин, үе мөчөөр янгинаж, дээшээ доошоо шатаар буух, явган алхахад зовиуртай байгаа бол танд Д витамин дутагдсаны хамгийн энгийн шинж тэмдэг.


5. Хөлрөх...

Голдуу дух хэсгээрээ хөлөрдөг бол Д амин дэмийн дутагдалд орсон хэрэг.


6. Ходоод өвдөх

Д амин дэмийн дутагдалд хамгийн мэдрэг эрхтэн бол ходоод. Тиймээс ходоодны үйл ажиллагаа хямарч доголдож эхэлвэл Д амин дэмийн шинжилгээнд орохыг сануулж байна.