Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн 60 настай Г урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон дуудлага өчигдөр тус аймгийн ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.

Ингээд 23 цаг 51 минутад “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Эх сурвалж: ОБЕГ