Афганистан улсын зүүн нутгийн Вардак мужийн Жагхато дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд “Талибан” бүлгийн 30 гаруй босогч амь үрэгдсэн тухай тус мужийн засаг захиргааны хэвлэлийн албаны төлөөлөгч Абдул Рахман Мангал мэдээлэв.

Жагхато дүүрэг дэх “Талибан” бүлгийн босогчдын байр руу агаарын цэргийн хүчнээс явуулсан ажиллагаануудын үеэр олон арван босогч амь үрэгдсэний дунд уг бүлгийн орон нутгийн коммандлагчид байсны зэрэгцээ 30 гаруй босогч мөн шархадсан байна.

А.Мангалын мэдээлснээр, ажиллагааны үеэр энгийн иргэн болон аюулаас хамгаалах хүчний ажилтан бэртэж гэмтээгүй аж. Энэ ажиллагааны талаар “Талибан” бүлгийн босогчид одоогийн байдлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг