Энэ долоо хоногийн эхээр Сүхбаатарын талбайг тойруулан дөрвөлжин цагаан чулуугаар хашилт хийсэн нь олны ярианы сэдэв болсон билээ. Хотын удирдлагууд, төрийн тусгай хамгаалалтын газрынхан ч өөрсдийн хийсэн ажил биш хэмээн тайлбар хийсэн. Гэвч эцэстээ нийслэлийн төсвөөс гаргасан хөрөнгө болох нь тодорхой болж буй. 

Тэгвэл өчигдөр орой тус чулууг зөөж хураасан байна. 100 гаруй сая төгрөг зарцуулсан уг чулууг уг нь хотын удирдлагууд хэлбэр, өнгө дизайныг нь шинэчилж буцаан тавих бололтой.