АНУ-д талархлын баярын үеэр иргэдийн цахим худалдан авалт 3.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өсөх төлөвтэй байна гэж цахим худалдааг хянаж, шинжилгээ хийдэг “Adobe” компани мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ тус компани, Хар баасан гарагт болон дараагийн хоёр өдөрт цахим, хүргэлттэй худалдан авалтад иргэд 5.9 тэрбум ам.доллар зарцуулах бол Кибер даваа гараг гэхэд нийт цахим худалдан авалт 7.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамагласан байна.

Харин Хар баасан гарагаас эхлээд Кибер даваа гараг хүртэлх хугацаанд америкчуудын нийт зардал 21.6 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байгааг “Adobe” таамаглалдаа дурджээ.

Мөн 11 дүгээр сарын сүүлээс эхэлж бараг сар орчим үргэлжлэх баярын сард америкчууд цахимаар 124 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авах төлөвтэй байна. Хэрвээ энэ таамаг биеллээ олбол энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлт болох юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua