Ван Минкин 24 жилийн өмнө гуравхан настай охиноо алдсан юм. Тэр өдөр буюу 1994 оны 1 сарын 8-ны өдөр Ван эхнэртэйгээ гудамжинд жимс авахаар зогсч байж. Гэтэл эргээд хартал 3 настай охин нь алга болчихсон хэрэг. Тэр өдрөөс хойш Ван Цагдаагийн байгууллагад хандаж өөрөө ч охиноо газар сайгүй хайжээ. Ингээд эрэлд хатсан энэ аав охиноо хайхаар шийдэж 2015 онд таксины жолооч болсон байна.

Тэр суусан хүн болгонд хүүхдийнхээ зургийг нь үзүүлж, асуудаг байж. Энэ хугацаанд охиныхоо зурагтай хуудсыг бараг 5000-аад хүмүүст өгчээ. Нэг удаа тэрээр үйлчлүүлэгчээсээ охиноо эрж байгаагаа хэлээд “wechat”-аар түгээж өгөхийг гуйжээ. 

Ван хэлэхдээ “Охин минь энэ зургийг хараад арын суудлаас ААВАА гэж дуудаасай гэж хамгийн ихээр хүсч байна” гэжээ. Хэдий олон жил өнгөрсөн ч тэр итгэл алдарсангүй, охинтойгоо уулзана гэсэн итгэл тээсээр байв. 

Энэхүү мэдээлэл нийгмийн сүлжээд хүрсний дараа 27 настай Кан Юүн тэрхүү зургийг хараад өөрийгөө байж магадгүй хэмээн таамаглан ДНХ шинжилгээ өгөхөөр очжээ. ДНХ-ийг хариу өчигдөр гарсан бөгөөд 24 жил эрэл сурал болсон охин нь мөн болохыг баталсан байна. Ийнхүү хэдэн тэрбум хүн дундаас 24 жил нэг нэгнээ хайсан гэр бүл эргэн уулзсан баярт мэдээ сошиал орчинд гэрэл гэгээ түгээж байна.



Эх сурвалж: Shanghaiist