Япон улсад ажиллах хүчний хомсдол бий болох гэж буйтай холбоотойгоор нийслэл Токио хотын нэгэн дэлгүүрт шарсан тахиа хийдэг робот ажиллаж эхэлжээ.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох “Lawson” дэлгүүрт 150 сантиметр өндөртэй роботыг энэ долоо хоногоос ажиллуулж эхэлсэн бөгөөд жижиглэсэн шарсан тахиа захиалсан хэрэглэгчид хайрцаг хэлбэртэй роботоос захиалгаа авах ажээ. Тахиаг шарах хугацаа ойролцоогоор нэг минут үргэлжлэх гэнэ.


“Lawson” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, өвлийн улиралд шарсан тахиа болон өөр бусад халуун хоолны борлуулалт сайжирдаг хэдий ч зарим үед ажилтан дутагдсаны улмаас хангалттай хэмжээний хоолыг бэлтгэж амждаггүй ажээ.

Тус компанийн улс даяарх сүлжээ дэлгүүрүүдэд жилд 40 мянган тонн тахиагаар хоёр тэрбум орчим ширхэг шарсан тахиа бэлтгэдэг бөгөөд цаашид бусад дэлгүүрүүдэд ижил төрлийн роботыг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Kyodo/