Шороон гахай жилийн 12 жилтний ерөнхий зурхайг цувралаар хүргэж байна.

Тахиа жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Гахай жилд тэд эрх мэдэл, алдагдсан эрч хүчээ буцаан авна. Тахиа жилтэй хүмүүс ч эмх цэгцтэй, зарчимч, хариуцлагатай ханддагаагаа онцлог. Энэ жил санхүүгийн салбарт онцгой амжилттай байхыг од эрхэс зөгнөжээ. Ажлаасаа гадна орлогын шинэ боломж гарах учраас бүү алдаарай. 


Мөнгө санхүү:

Гахай жил цоо шинэ өөрчлөлтийн жил болно. Зарим золиос гаргах боловч та энэ бүхнийг даван туулж хүссэндээ хүрнэ. Та аливааг өөрчлөх агуу хүсэл эрмэлзэлтэй, шинэ зүйлийг сурахаар хүсэж тэмүүлж байдаг. Магадгүй та өөр улс руу нүүж, ажлаа солиж магадгүй.

Тэд үргэлж бусдыг тэргүүн эгнүүнд байдаг.  Эргэн тойрныхоо, хайртай хүмүүсийнхээ талаар бодож эргэцүүлэхгүйгээр шийдвэр гаргадаггүй. Гахай жилд ч та өөрийгөө бодож эхний байрт тавьбал том олз таны хаалгыг тогших нь. 

5-8 дугаар сарын хооронд тахиа жилтнүүдийн санхүүгийн амьдрал тогтворжино. Тэд үрэлгэн улс биш. Зөв зүйлд хөрөнгө оруулсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд орлого зарлага бүхнээ хянадаг.

Хайр дурлал:

Оны сүүлээр гэнэтийн өөрчлөлт таныг гайхашруулна. Тахиа жилтнүүд үхэр эсвэл могой жилтнүүдтэй урт хугацааны тогтвортой харилцаа үүсгэх магадлалтай. Бич эсвэл туулай жилтэй хүнтэй хамтран амьдрахад бэрхтэй. Хоёр тахиа жилтнүүд ч гэр бүлоход нийцэн эвцдэггүй.
Гахай жилд тахиа хулгана жилтнүүд учирвал бие биедээ хэчнээн хайртай байсан ч зөрчил нь илүү хурцадна. Тахиа үхэр жилтнүүд бие биетэйгээ тохирно, тэд хамдаа уйддаггүй. Хайр дурлал дээр бүх зүйлс сайхан болно. 

Хэрэв чи хосоо олсон бол хажууд байгаа хүнээ цоо шинээр олж хар, түүнийг нээ, хайрла, халамжил. Тэгэхгүй бол харилцаагаа дуусгах эрсдэлтэй. Ухаалаг байж зарим эрсдлийг хийхээс бүү ай. Ялангуяа, ажилдаа амжилт гаргахын тулд өөрийгөө нээгээрэй.


Эрүүл мэнд: 

Гахай жилд таны эрүүл мэндэд заналхийлэх зүйлс бол стресс. Харилцаанаас үүдэн өөрийг чинь хүрээлж буй сөрөг хүмүүсийг ч чи тэвчиж чадахаа болино. Гэнэтийн өөрчлөлтөд бэлэн бай.
Өнгөрснөөс үлдсэн алдаатайгаа эвлэрч зүрх сэтгэлээ чөлөөлнө. 


Нохой жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Нохой жилтнүүд эрч хүчээр дүүрэн, олон үйл ажиллагаанд оролцсон жилийг угтах нь ээ. Тэдний хувьд энэ жил маш чухал жил. Тэдэнд хувийн амьдралдаа болон ажил мэргэжилдээ шинэ чиглэлд явах, ирээдүйнхээ төлөө төлөвлөгөөг өөрчлөх, өсөн дэвжих боломжууд гарч ирнэ. 


Мөнгө санхүү:

Бүгдийг анхааралтай төлөвлөх нь чухал. Энэ оны туршид орлого сайн олох болно. Нэн ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг нохой жилтнүүд олон сайхан зүйлсийг бүтээнэ. Харин бизнес эрхлэгчдэд нохой жил мэдэгдэхүйц их хэмжээний ашгийг авчрахгүй бөгөөд бага зэрэг азгүйтэх ч магадлалтай. 

Нохой жилтнүүд гэр бүлийнхээ гишүүдийн тансаг хэрэглээнд хяналт тавьж байхгүй бол санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй.


Хайр дурлал:

Энэ жил нохой жилтнүүд ханьтайгаа харилцах харилцаандаа ихээхэн анхаарал тавих хэрэгтэй ба ашиг орлогын төлөө олон жил нөхөрлөсөн найзаа мартах учиргүйн од эрхэс сануулжээ.

Харин ганц бие бүсгүйчүүд маань найз нөхөд, хамаатан садныхаа тусламжтайгаар найз залуутай болно. Ямарваа нэгэн асуудалтай тулгарвал сэтгэлийн хөөрлөөрөө биш харин уужуу тайвуу байдлаар оюун ухаандаа тунгаан дүгнэлт хийж байж эцсийн шийдээ гаргахыг од эрхэс зөвлөж байна.


Эрүүл мэнд: 

Энэ оны сүүлээр осолд өртөж магадгүй учраас аялахдаа болгоомжтой хандаарай. Харилцаанаас үүдэн эрүүл мэндээ муутгах магадлалтай. Оршуулганд явахынхаа оронд баяр ёслол, хурим найр зэрэг эерэг энергиэр өөрийгөө дүүргэж болох газрууд руу очоорой. Мэдрэлийн систем болон хоол боловсруулах системээ муутгахаас сэргийлж ногоо, жимсийг тогтмол зөв хэрэглэж заншаарай.


Гахай жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Энэ жил таныг одод ивээх онцгой жил юм. Танд өөрийн чадварыг бусдад харуулах, бас дээшлүүлэх боломж гарна. Мөн олон нийтийн дунд таны нэр хүнд өснө.


Мөнгө санхүү:

Санхүүг бэлгэддэг оддын нөлөөгөөр энэ жил та орлогын олон эх үүсвэрээс нэгэн зэрэг ашиг болох боломжтой. Ажлынхаа хажуугаар бизнес эрхэлсэн ч өгөөжөө өгнө. Гэхдээ мөнгийг баруун солгойгүй цацахгүй байхын сануулжээ.


Хайр дурлал:

Нинжин сэтгэлийг бэлгэддэг одны нөлөөгөөр гахай жилтнүүдийн хүмүүстэй харилцах харилцаа сайжирна. Хайр дурлалыг бүтэлгүйтүүлдэг цөөн тооны оддоос болж хүнд дурласан ч удалгүй салах юм уу эс бөгөөс сэтгэл санааны хүнд шархтай үлдэж шаналж болзошгүй.

Гахай жилд та гэр бүлийнхээ үнэ цэнийг маш их мэдэрч, гэртээ тав тух, амар амгаланг бүрдүүлэхэд анхаараарай.  Од эрхэс таныг гэр бүлдээ илүү их цаг зав зарцуулж, ойр дотныхондоо хэрэгтэй үед нь дэм болж байхыг анхааруулж байна. 


Эрүүл мэнд:

Гэнэт өвдөж, осол гэмтэлд өртөх магадлалтай байна. Ийм учраас хоол хүнсэндээ анхааралтай хандаж, ажил амралтаа ухаалгаар зохицуулан эмнэлгийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Хүрээллийнхээ хүмүүстэй зөрчилдөхгүйн тулд тайван бай, маргаанаас зайлсхий.

Туулай, луу, могой жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Морь, хонь, бич жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Хулгана, үхэр, бар жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү