Аргын тооллын 3 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Найралт эх, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.