Орц:

  • 3 хоолны халбага чидун жимсний тос
  • Ясгүй тахианы гуя-3. Хальсалж, нарийн урт хэрчсэн байх
  • Нимгэн зүссэн 5 хэрчим гахайн мах
  • 1-2 хумс сармис. Бяцалж хэрчсэн байх
  • Давс, дөнгөж буталсан хар перец
  • 300 мл цөцгий. 48 хувийн сүүний тослогтой 
  • 450 гр гоймон
  • Шинэхэн базилик
  • 200 гр чеддер, эсвэл пармезан бяслаг. Үрсэн байх

Хийх арга:

  1. Гоймонг уутан дээрх зааврын дагуу, давстай усанд чанаж, шүүнэ.
  2. Чидун жимсний тосыг хайруулын тавганд халаагаад тахиа, гахайн махаа хийж 3-4 минут шарна. Тахианы мах алтан шар өнгөтэй болсон бол хангалттай. 
  3. Сармисаа нэмээд нэг минут жигнээд давс, перецээр амтална. Удаагаар цөцгийгөө хийж, жигд галаар чанана.
  4. Өтгөн сайхан, соуслаг болоход нь шүүсэн гоймон дээрээ нэмж, хутгаарай.
  5. Хүсвэл бага зэрэг бяслаг, базилик холиод тавгалсан хоолон дээрээ тавьж чимэглэж болно.