Тайвань, Хятад,  хоёр эргийн харилцаа, Ази номхон далайн бүс нутаг болон Хятад судлал зэрэг чиглэлээр сонирхон судалдаг гадаадын улс орнуудын эрдэмтэн, судлаачдыг Тайваны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх үүднээс  Тайванийн Гадаад харилцааны яамнаас “Тайвань судлаач эрдэмтний судалгааны тэтгэлэгт хөтөлбөр” буюу Taiwan Fellowship хөтөлбөрийг зарлаж байна.

Тайванийн тухай судалгааны ажил хийх сонирхолтой эрдэмтэн судлаач нарыг http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, уг судалгааны хөтөлбөрт өргөдөл гаргахыг урьж байна.

Уг судлаачийн тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагч нь эхний ээлжинд онлайнаар бүртгүүлсэн байх  шаардлагатай бөгөөд 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө доор дурдсан материалуудыг Тайванийн төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм. Үүнд:

1. Тус судалгааны хөтөлбөрийн цахим хуудаснаа бүртгүүлэн, хэвлэж бэлтгэсэн өргөдлийн маягт

2. Товч намтар /Бүтээлийн жагсаалтын хамтаар/

3. Судалгааны ажлын төлөвлөгөө /3 хуудас англи хэл дээр бичигдсэн төлөвлөгөө байх бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах стандартын дагуу бичигдсэн байх/

4 .Тодорхойлолт захидал /2 хувь/ болон тус Академийн ерөнхийлөгчийн бичгээр олгосон судалгааны ажил хийхийг зөвшөөрсөн захидал

Өргөдөл гаргагч нь Тайванийн талын сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд хүлээн авах тэтгэлэгийн хэмжээ болон уг тэтгэмжийн олгогдох хугацаа дараах байдалтай байна. Үүнд

1. Улаанбаатар-Тайпэй хоёр талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийз

2 .Сар бүр судалгааны ажлын зардал 60,000 шинэ тайвань доллар олгох /ойролцоогоор 2000 ам.доллар/

3. Судалгааны ажлын үргэлжлэх хугацаа: 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл  үргэлжлэх бөгөөд тэтгэлэг 3 сараас нэг жилийн турш олгогдоно.

4. Тайваньд судалгааны ажил хийх хугацаанд гэнэтийн ослын даатгалд хамруулна.

Өргөдөл гаргагч нь 2018 оны тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны өдрийн хооронд тус хөтөлбөрийн цахим хуудасанд бүртгүүлсний дараа 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө өргөдлийн маягтаа холбогдох материалын хамтаар Тайваны төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм байна. Бүртгүүлэхдээ  http://taiwanfellowship.ncl.edu.tw цахим хуудаснаа зочлон, Taiwan Fellowship/application Procedure хэсгийг сонгоно уу.

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаач та бүхэн дээрх тэтгэлэгтэй холбоотой тодруулах зүйл гарвал ШУА-ийн ГХХАХ-т хандана уу. Холбогдох утас 265163